2009-11-03

Газрын асуудлаас болж Японы сургуулийн салбар Монголд нээгдэх боломжгүйд хүрлээ

БНСУ-ын Элчингийн хажууд байрлах Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай “Соёл эрдэм” дээд сургуулийн хичээлийн байрыг буулгах талаар газрын маргаан өрнөөд байна. Тус сургууль нь гадаад багштайгаар сургалтаа явуулдаг, төгсөгчдийг Япон руу хөнгөлөлтэйгээр их дээд сургуульд суралцуулж, ажиллуулан боловсролын салбарт Япон Монголын найрамдалт харилцааны гүүр болж байгаа билээ. Гэтэл шинээр зам тавих нэрийдлээр хичээлийн хоёр ч байрыг нь нураахыг шаардаж, Газрын алба өөрсдөө байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй байгаа тул “Соёл эрдэм” дээд сургуулийн оюутнууд жагсаал хийж тэмцэхдээ хүрчээ.
Энэ талаар “Соёл эрдэм” дээд сургуулийн гүйцэтгэх захирал И.Санчираас тодрууллаа.
-Шинээр зам тавихын тулд сургуулийн байрыг нураахыг шаарджээ. Хэрвээ нэгэнт зам тавих бол чөлөөлөх ёстой юу?
-Манай “Соёл эрдэм” дээд сургууль зам тавихыг эсэргүүцээгүй. Харин ч дэмжиж байна.

2009-10-06

Ангийн блог нээлээ

өнөөдөр ангиараа 10-уулаа ирцгээлээ.